ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
47 минутын өмнө

Өнөөдөр 2026.09.17. Энэ оны 260 дахь өдөр бөгөөд он дуусахад 105 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 30 минутад мандаж, 19 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 23 хэм дулаан, шөнөдөө 11 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Өвчтөний аюулгүй байдлыг хангах олон улсын өдөр, Кантри хөгжмийн олон улсын өдөр тохиож байна. Анголад Баатруудын өдөр, Гондураст Багш нарын өдөр, Индонезид Тээврийн өдөр, Украинд Хүүхэд үрчлэх өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдөр.

Дэлхийн алдартнуудаас өнөөдөр Италийн уулчин Райнхольд Месснер, Америкийн сагсан бөмбөгч, дасгалжуулагч Фил Жексон, жүжигчин Кассандра Петерсон, кино найруулагч Брайан Сингер, дуучин Анастейша, Оросын хоккейч Александр Овечкин зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1598 оны энэ өдөр Жордано Бруног шашны номлолтой зөрчилдсөн хэрэгт буруутгаж, хэргийг нь Венециэс Ром руу шилжүүлжээ.

1665 онд Лондонгийн тахлын их дэгдэлт гарав

1789 оны энэ өдөр Английн одон орон судлаач Уильям Хершель Санчир гарагийн Мимас дагуулыг нээжээ.

1871 оны энэ өдөр Альпын нуруунд 13 км урт Мон Сени хонгил нээгдэв.

1900 оны энэ өдөр Австралийн Холбоо байгуулагджээ.

1922 онд Берлинд дэлхийд анх удаагаа дуутай киног нийтэд үзүүлжээ.

1932 оны энэ өдөр А.М.Горькийн нэрэмжит хүрээлэнг үүсгэн байгуулав.

1947 оны энэ өдөр Жеймс Форрестол АНУ-ын анхны Батлан хамгаалахын сайд болж, тангарагаа өргөжээ.

1955 онд цөмийн реактор бүхий NB-36 онгоц анхны нислэгээ үйлдэв.

1980 оны энэ өдөр “Хоёр нутагтан” ажиллагааны үеэр Никарагуагийн дарангуйлагч Анастасио Сомоса алуулав.

1991 онд Латви, Литва, Эстон, БНАСАУ болон Өмнөд Солонгос НҮБ-ын гишүүн орон болжээ.

2001 онд Чеченийн салан тусгаарлагчид Гудермесийг эзлэхийг оролдов.

2022 оны энэ өдөр Казахстаны нийслэл хотын Нур Султан нэрийг хуучин Астана нэрээр солив.

2024 оны энэ өдөр Ливан, Сирид “Хезболла” бүлэглэлийн гишүүдийн хэрэглэдэг харилцаа холбооны хэрэгсэл болон пейжерүүд олноор дэлбэрэв.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна     

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top