Улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгон нэмэгдүүлжээ

50 минутын өмнө

 

Тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалах хугацааг 180 хоногоос 365 хоног болгон нэмэгдүүлжээ. Зам, тээврийн сайдын 2026 оны А/225 дугаар тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д өөрчлөлт оруулсан байна.

Мөн улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамжийг 20,000 төгрөгөөс 40,000 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top