Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Эко Яармаг” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Тус төслийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд барилга угсралтын ажлыг “Түм арвижих” ХХК, “Улаанбаатар автозам, барилга констракшн” ХХК-иудтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжлүүлэх зорилгоор дээрх аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-г шинэчлэн байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Гэр хорооллыг барилгажуулж, дахин төлөвлөх “Эко Яармаг” төслийн хүрээнд нийт 146 нэгж талбарыг чөлөөлж, 1,686 айлын 36 блок орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн 240 болон 168 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг, 360 хүүхдийн хүчин чадалтай сургууль баригдана.

Төслийг 2030 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжийн дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажлыг 2027 онд дуусгахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл ( 0 )