Малчид, тариаланчдын анхааралд!

О.Должин | Zindaa.mn
40 минутын өмнө

Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ аймгийн хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно.

Харин есдүгээр сарын 22-нд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орох төлөвтэй байна.

Мөн есдүгээр сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орно.

Энэ үеэр ихэнх нутгаар цаг агаар сэрүүсэх төлөвтэй байгаа тул малчид, тариаланчид цаг агаарын нөхцөлд тохируулан ажил, үйлдвэрлэлээ төлөвлөж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top