Цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний амийг хохироожээ

50 минутын өмнө

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төвд хүүхдийн цэцэрлэгийн хашаанд архидан согтуурсан этгээдүүд хоорондоо маргалдаж, улмаар хоёр хүний амь хохирсон ноцтой хэрэг гаржээ.

Тодруулбал, энэ сарын 07-ны шөнө 18-20 насны гурван залуу тус сумын цэцэрлэгийн хашаанд архи согтууруулах ундаа хэрэглэж байх явцдаа хоорондоо маргалдсан байна. Улмаар энэ үеэр 20 настай М гэгч нь 18 настай Г, 19 настай М нарын амийг хохироожээ.

Уг хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top