"Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээнд амжилттай оролцсон Монголын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн шигшээ багийн 20 тамирчдыг тус бүр 10,000,000Т-ийн мөнгөн шагнал, мөнгөн гулдмай болон Голомт банкны Gold картаар урамшууллаа.
Голомт банкны зүгээс тамирчдыг ийнхүү урамшуулж буй нь Монгол Улсад багийн спорт тэр дундаа волейболын спортыг хөгжүүлэх, ирээдүйтэй баг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, цаашдаа илүү олон иргэд, байгууллагууд энэхүү спортыг дэмжиж ажиллах түлхэц болно хэмээн найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )