Амралтын саруудад хүүхэд зам тээврийн осолд илүүтэй өртөж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 18

Төв аймгийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн осол, түүний дотор ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг судалсан байна. Тус аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай авто замын сүлжээ дайран өнгөрдөг, зорчих хөдөлгөөний урсгал ихтэй байдгаас шалтгаалж зам тээврийн осол хэрэг их гардаг бөгөөд 2021-2023 онд зам тээврийн ослын 37 хэргийн улмаас 48 хүүхэд хохирсон тохиолдол гарсан байна.

Тодруулбал, дээрх хугацаанд зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд хөнгөн, 20 хүүхэд хүндэвтэр, 8 хүүхэд хүнд гэмтэл авч, 14 хүүхдийн амь нас хохирсон бол 2024  оны 5 дугаар сарын байдлаар 6 хүүхэд хохирсон 5 зам тээврийн хэрэг гарчээ. Үүнээс жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 7 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах ёстой. Хүүхдийг жолоочийн болон зорчигчийн өвөр дээр авч явахыг хориглодог бол суурин газарт насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрдөг. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэж болно.

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг:

Төв аймгийн прокурорын газраас тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг  гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон хэргийн шалтгаан нөхцөлийг сүүлийн 3 жилийн байдлаар судлахад осол гаргасан ихэнх жолооч нар хүүхдийг дүрмийн бусаар автомашинд тээвэрлэж авч явж байсан нь тогтоогдсон.

Тухайлбал, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгалгүй өвөр дээрээ тэвэрч явсан, эсхүл суудлын бүсгүй, харгалзах том хүнгүйгээр арын суудалд суулгасан, олон хүүхдийг нэг дор тээвэрлэсэн зэрэг нийтлэг зөрчлийг гаргасан байна. Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэвэл амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг 70 хувиар бууруулах боломжтой гэж үздэг. 

Мөн жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө орчин тойрноо шалгаагүй, биечилж үзээгүй, ухрах хөдөлгөөн хийхдээ анхаарал болгоомжгүй байснаас болж ухарч байсан машинд  хүүхэд мөргүүлж нас барсан 5 хэрэг гарсан. Дөнгөж хөлд орж байгаа бага насны хүүхэд гэрийнхээ гадаа, хашаан дотроо осолд өртөж байгаа нь насанд хүрэгчдийн болоод жолоочийн анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. 

Түүнчлэн өсвөр насны хүүхдүүд мотоцикл унаж замын хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг сундалж явах, хамгаалалтын малгай өмсөхгүй байх, эцэг эх нь хүүхдээ мотоцикл жолоодохыг зөвшөөрч байгаа нь хүүхэд зам тээврийн осолд өртөх нэг шалтгаан нөхцөл болж байна.  

Хүүхэд зам тээврийн осолд өртсөн цаг хугацааг судалж үзэхэд сургууль, цэцэрлэг амарч, амралт зугаалгын цаг эхэлсэн үеэр буюу 4-өөс 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хамгийн их гарсан байгаа юм.

Тиймээс сурагчдын амралт эхэлсэн энэ үеэр хүүхдийг аливаа эрсдэлтэй нөхцөл байдалд оруулахгүй байхад эцэг, эх, асран хамгаалагчид онцгой анхаарах хэрэгтэй. Мөн өөрсдөө замын хөдөлгөөнд оролцохдоо хууль дүрмээ биелүүлж, хүүхдийн болоод бусдын аюулгүй байдлыг хангаж явахыг зөвлөе.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.82.49) 2024 оны 12 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.82.49) 2024 оны 12 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top