Баярын өдрүүдэд ЗУРГААН ХҮН зам тээврийн ослоор амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 15

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд баяр наадмын гурав хоногт нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 18 хүн, Орон нутагт 7 хүн гэмтэж бэртэж нийт 25 хүн гэмтэж бэртсэн байна. 

Ослын улмаас нийслэлд хүний амь хохироогүй бол орон нутагт зургаан хүний амь хохирсон байна. Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас зургаан хүний амь хохирсноос нэг нь хүүхэд байжээ.

Тухайлбал, 2022.07.13 11.05 цагт Төв аймаг Баян суманд Х.Саното-8 автомашин Т.Highlander автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч 3 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 9 бүртгэгдсэнээс таван жолооч зам тээврийн осолд холбогдож, явганаар дөрвөн хүн зам тээврийн осолд холбогдсон байна. Баяр наадмын өдрүүдэд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байна.

Баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэт ядарсан нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн жолооч биш жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dr. Adity(102.89.33.64) 2022 оны 07 сарын 16

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top