БАЯНХОНГОР: Зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүний амь хохирчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 2 дугаар баг "Нарийний гүүр" гэх газар 2022 оны 03 дугаар сарын 06-ны 01:00 цагийн орчимд зам тээврийн осол гарч, 3 хүний амь нас хохирсон ноцтой осол болжээ. 

Иймд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хамгаалах бүсээ бүсэлж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top