СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол гарч, 2 хүн амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 23

Өчигдөр орой орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдлаа.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Баянгол сумын нутаг дэвсгэр, Шарын гол руу салах уулзварт ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины эд, ангид хоёр хүн хавчуулагджээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид ослын газарт очиход, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Истима” загварын суудлын автомашин, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Хонда голд” загварын ачааны автомашины хойд талаас мөргөсөн байна.

Ослын улмаас суудлын автомашины жолооч 22 настай эрэгтэй, зорчигч 50 настай, эмэгтэй, / машины бүхээг дотроо хавчуулагдан нас барсан байжээ. Тиймээс алба хаагчид цогцсыг гаргаж Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jo(66.181.161.224) 2023 оны 10 сарын 25

achaanii mashinuud ariin gerelee ugaaj baih heregtei shd

0  |  0
Zochin(66.181.186.21) 2023 оны 10 сарын 24

Zan der zogsson mashinii joloo ch hvn aminii hregtt holbogdoj bga ni heneggui zan ni hvnii amind hvrsen bol henegguigeer 15 jiliig ni uguh hregtei

0  |  0
И(202.21.108.31) 2023 оны 10 сарын 26

Ачааны машинуудын арын гэрлийг байнга шалгаж бмаар. Ер нь гэрэлгүй явна шүү

1  |  0
Zochin(212.174.130.51) 2023 оны 10 сарын 26

Энэ том оврын машинуудыг зөвхөн 1р эгнээгээгээр явуул ,замаа бүрэн чөлөөлж ослын,болон гэрэл асаалгаж сурга ЗЦ ЮУ Ч ХИЙХГҮЙ БНА

5  |  0
Top