Өчигдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр орон нутгийн замд ноцтой осол гарч бага насны хүүхэд нас барж, дөрвөн хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын нутагт Орхон аймгийн Эрдэнэт хотоос Баян-Өлгий аймгийг зорьж явсан суудлын автомашин онхолджээ. Ослын тухай дуудлагыг Ховд аймгийн Онцгой байдлын газар өглөөний 09.19 цагт хүлээн авч Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хэргийн газарт ажиллажээ.
Ослын улмаас гурван настай хүүхэд нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, тус машины жолооч 24 настай Х болон зорчигч 2-28 насны гурван иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )