Өчигдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр таван настай хүүхэд жолоочгүй автомашинд дайруулж, нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Төв аймгийн .... суманд автомашин өнхөрч, хашаандаа тоглож байсан таван настай хүүхэд дайруулж, амь насаа алджээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Осол гэмтлээс шалтгаалсан хүүхдийн нас баралтыг “Эндэх ёсгүй эндэгдэл” буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар замын хөдөлгөөнд оролцохдоо, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой хандах шаардлагатай.
Судалгаагаар, зам тээврийн осол, хэргийн улмаас амь насаа алдсан хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан ба тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалах бүс болон зориулалтын суудал хэрэглээгүй улмаас цонхоор шидэгдэх, тээврийн хэрэгсэлд дарагдаж амь насаа алдсан, 20 орчим хувь нь эцэг, эх асран хамгаалагч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ хайхрамжгүй хөдөлсний улмаас автомашинд дайруулсан бол үлдсэн 10 орчим хувь нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна.
Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
Сэтгэгдэл ( 2 )
Хүн бүр жолооч болох эрхгүй шүү. Ялангуяа хот дотор давхилдах том машины жолооч нар бол хагас галзуу хүмүүс баайна лээ. Ер нь бүх машин барьж байгаа хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн байх хэрэгтэй шүү.
Жолоочтой машин өнхөрч хүүхэд дайрсан тохиолдол зөндөө. Гэхдээ тэд жолооч биш алуурчид байсан.