Усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ

2024 оны 06 сарын 18

Улсын хэмжээнд он гарсаар /2024.06.17/ байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан бөгөөд үүний 3 нь хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна.

Усны ослын нийт тохиолдлын 25 хувь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд тохиолджээ.

Иймд амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(139.5.217.155) 2024 оны 06 сарын 18

Хулгайчдын нэгдсэн эвсэл буюу МАН ыг багаар нь зайлуулахад 10 хоног үлджээ.

0  |  0
Top