ТОМ ТӨСЛҮҮДИЙН АРД АЖИЛЛАСАН ТҮҮХ I П.Сайнзориг

2024 оны 06 сарын 17

Хэд хэдэн томоохон төсөлд бүгд дээр нь ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллах хувь тохиол надад таарсан.

✅Оюутолгой хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийн арбитрын хэсгийг нь Б.Солонгоо дэд сайд ахалж ажилласан. Би хөрөнгө оруулагчидтай наад талын эв зүйгээр шийдэх маргааны хэлэлцээрийг хийсэн.

Энэ хэлэлцээний явцад 2.3 тэрбум долларын өрөө бид тэглүүлж чадсан.

Ер нь маш олон асуудлыг эв зүйгээр шийдэж ойлголцсон. “Рио Тинто” жишээ нь нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулж өгч байгаа. Үүнийг бид хэлэлцээрийн хүрээнд шийдүүлсэн. Тухайн үед Х.Нямбаатар бид нэлээд шахсан. “Та нар нийгмийн хариуцлагатай байх ёстой шүү. Зөвхөн энэ гэрээний хувьд биш. Монголчуудын хувьд нийтлэг байдлаар үүнийг ойлгоорой” гэж анхааруулж байсан.

Тиймээс хөрөнгө оруулагч тал нийгмийн хариуцлага, сайн сайхны тулд Үндэсний соёл амралтын хүрээлэнг тохижуулъя, нэмээд хоёр дүүрэгт яг ийм тохижилтын ажил хийж өгнө гэж байгаа. Энэ мэтээр хэлэлцээрийн явцад маш олон чиглэлээр ажиллах ёстой байдаг.

✅Францтай хийж байсан хөрөнгө оруулалтын гэрээг би гардаж гурван сар ажилласан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн оронтой ийм том хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг маш хариуцлагатай. Манай улс  эдийн засгаа  тэлэх ёстой. Францтай хийх гэрээ энэ чиглэлд том ач холбогдолтой байсан. Энэ хэлэлцээрийг амжилттай хийхийг Х.Нямбаатар сайд даалгасан. Би наадмын дараанаас өдөр шөнөгүй сууж байж Ерөнхийлөгчийн айлчлалын урьд шөнө нь хэлэлцээр хийж гарын үсэг зурах хэмжээнд боловсруулан хүлээлгэж өгөөд л шинэ ажилд шилжсэн дээ.

✅Гашуун сухайт-Ганц модны төмөр замын холболтын цэгийн хэлэлцээр гацчихсан байсныг манай яам Х.Нямбаатар сайдаар ахлуулж ажиллаад шийдсэн. Мэдээж ЗТХЯ, ГХЯ-ны оролцоо байгаа.

Монгол Улсын хил дээр хөнгөн тээврийн хэрэгсэл буюу EGV нэвтрүүлж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэрийг манай ХЗДХЯ-наас гаргаж байлаа. Тухайн үедээ маш их шүүмжлэл, ил далд дайралтууд ирж л байсан. Бид баг хамт олноороо зориглон шийдвэр гаргасан. Буруутаагүй гэдгийг одоо харж мэдэрч байна.

Таныг хүндэтгэсэн Пүрэвжавын Сайнзориг

 

 

Top