П.Сайнзориг: Метро баригдана гэдгийг БАТТАЙ хэлж байна

2024 оны 06 сарын 15

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг "Би одоо 40 настай. 45 насандаа метронд үр хүүхдээ хөтлөөд энэ хотдоо амьдарна аа гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.

Хүмүүс нэг сүржин үг хэлдэг юм билээ. Энэ төсөл бүтэхгүй бол би хар толгойгоороо хариуцъя гэж ирээд. Х.Нямбаатар дарга бид хоёрын хувьд метро баригдана гэдгийг баттай хэлж байна. Энэ ажил эхэлсэн.

Үнэхээр явцын дунд хүндрэлтэй асуудлууд үүсдэг юм бол түүнийг шийдэхийн төлөө, үйл ажиллагааг нь жигдэртэл чадах бүхнээ хийнэ. Ямар ч түвшинд ажиллаж байсан, жирийн иргэн болсон ч байсан би үүний төлөө явна. Үүнийг би 100 хувь итгэлтэй хэлмээр байна" гэлээ. 

 

Top