Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд “Хилэнт эх” хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж, амжилт хүсэв.

Хоёр орон газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч баялаг өв, соёл уламжлал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоотойг онцоллоо.

Элчин сайд Вецоп Намжил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайдаар томилогдсондоо баяртай буйгаа илэрхийллээ.

Цаашид улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа хэллээ.

Монгол Улс, Бутаны Хаант Улс хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.172) 2024 оны 06 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зангараг(139.5.217.155) 2024 оны 06 сарын 18

Зиндаа Өнөрцэцэг МАН тай хаалтын гэрээ байгуулж хулгайч нарын сүлжээний эсрэг сэтгэгдэл бичих боломжгүй болгож тэдэнд тусалж байгаа юм бна.

0  |  0
ganbaa(103.215.14.2) 2024 оны 06 сарын 18

nogoo ewerest uul bdag nepal uls monuu.mongoloor butan olon ulsin nershil ni nepel

0  |  0
Top