Ш.Адьшаа: “Алтай ба Говь” аялал жуулчлалыг баруун бүсэд бий болгоно

2024 оны 06 сарын 17

Зоригтой урагшилна, зогсолтгүй урагшилна уриатайгаар 2024 оны УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Ширнэнбаньдын Адьшаагийн сонгуулийн сурталчилгаа Завхан, Увс аймгуудад үргэлжилж байна. 

Нэр дэвшигч Ширнэнбаньдын Адьшаа нь 2020 оны сонгуулиар Ховд аймгийн 30 жилийн түүхэнд байгаагүй олон санал буюу тойргийнхоо нийт сонгогчдын 54%-ийн саналыг авч УИХ-ын гишүүн болсон юм. Энэ удаад АН-аас баруун бүсэд нэр дэвшигч баруун бүсийг хөгжүүлэх томоохон бодлого, хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулж мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгээ иргэдэд танилцуулж байна. Ялангуяа баруун бүсийн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэсэн аялал жуулчлалын төв байгуулах, Азийг холбосон тээвэр ложистикийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, малчдын орлогыг дэмжсэн, мөн баруун бүсийн иргэд ажлын байр шинээр бий болох төрийн тогтвортой бодлогуудыг боловсруулж мөрийн хөтөлбөртөө тусгасныг Завхан аймгийн Баянтэс, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Тэс сумын иргэд сонгогчдод танилцууллаа.

Баруун бүс аялал жуулчлалын бүс болсноор иргэд ажлын байртай болж малчдын өрхийн орлогыг нэмэгдэнэ

Тэгвэл баруун бүсийн иргэдийн хувьд тогтвортой ажил байдаггүй тул ихэнх нийсэллийг зорих болсон байна. Иймд тогтвортой ажлын байр бий болгохыг нэр дэвшигчид илэрхийлж түүнийг дэмжиж байгаагаа ийнхүү хэлж байна. Аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, баруун бүсийн ард иргэд, малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлж ажиллах “Алтай ба Говь” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлхээр тусгагдсаныг иргэд сонгочиддоо тайлбарлалаа. Үүнийг  2024 оны УИХ-ын  сонгуулийн 2 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Ширнэнбаньдын Адьшаа дахин сонгогдох юм заавал хэрэгжүүлж улс орныхоо эдийн засагт хувь нэмэрээ оруулна гэдгийг хэллээ.

 

Top