Палеонтологийн нөөцөд тулгуурласан задгай музей байгуулна

2024 оны 06 сарын 17

УИХ-ын 2024 оны сонгуулийн говийн бүсийн 7 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа Өмнөговь аймагт үргэлжилж байна. МАН-аас нэр дэвшигч Гомпилдоогийн Мөнхцэцэг булаг, шанд,уул, толгод, говь хөндий хослосон байгалийн эрдэс баялгаар баян, Монгол Улсын баатар эмэгтэй Т.Борын өлгий нутаг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд сонгогчидтой уулзлаа.

Тэрээр “Таван толгой” ХК, “Энержи ресурс”, “Эрдэнэс таван толгой“ зэрэг уул уурхайн томоохон компаниуд олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байгаа, нийт 10 мянга гаруй хүн амтай Монгол Улсын томоохон сумын нэг юм. Цаашид орон нутгийн чанартай хот болон хөгжих бүрэн боломжтой” гэв.

Цааш нь МАН-ын 2024 оны бодлогын мөрийн хөтөлбөрт Говийн бүсийг усаар хангах Хэрлэн тоонот, Орхон онги төслийн ус дамжуулах шугамыг үе шаттайгаар барихаар тусгасан тухай мэдээлж, говьд ус амины үнэтэй, Усны тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллахдаа  энэ хуульд усыг эрэмбэлэх, уул уурхайд ашигласан саарал усыг дахин ашиглахаар зүйлчлэн боловсруулсан гэж мэдээллээ.

Нэр дэвшигч Г.Мөнхцэцэг МАН-ын мөрийн хөтөлбөрт Өмнөговь аймгийг хөгжүүлэх талаар тусгасан зорилтын тухай мэдээлэхдээ Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Өмнөговь аймагт байгуулна, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь болон Баянхонгор аймгийн өмнөд сумдын нутаг дэвсгэрийг хамарсан халхын дундад өндөрлөг, говийн экосистем, Говь-Алтайн нурууг түшиглэсэн байгалийн болон эрдэм шинжилгээ, хил орчмын аяллын чиглэлийг хөгжүүлэх ИХ ГОВИЙН аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлнэ, Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Өмнөговь аймагт байгуулна, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, бүсийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаантай уялдуулан осол гэмтлийн тусламж, үйлчилгээ, мэс заслыг төрөлжүүлэн хөгжүүлнэ, говийн бүсийн палеонтологийн нөөцөд тулгуурлан Өмнөговь аймгийн Манлай суманд байрлах “Шарцав”-д түшиглэсэн задгай музей, үлэг гүрвэлийн парк, цогцолбор байгуулна зэрэг олон зүйл заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгалаа гэв.

Top