П.Сайнзориг: Бид олон нийтийн шүүмжлэлээс айгаад больчихдоггүй

2024 оны 06 сарын 16

УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг иргэд сонгогчидтойгоо уулзалт хийсээр байна. 

Тэрбээр цахим хуудсандаа "Намайг хүмүүс Х.Нямбаатар даргатай их л ойр гэж боддог. Бид хоёр сүүлийн найман жил хамтарч ажиллалаа. Яагаад Х.Нямбаатар гэдэг хүнтэй нийслэлд ирээд ажиллачихав гэхээр бид хоёрыг нэгтгэдэг нэг зан байдаг.

Олон нийтийн шүүмжлэлээс айгаад, тэнд нэг нь шүүмжлээд дуугарангуут бид хоёр больчихдоггүй. Олон нийтийн шүүмжлэлээс айгаад л, Х.Нямбаатар даргын хувьд улс төрийн капиталаа хадгалах гээд, миний хувьд албан тушаалтайгаа зууралдаад л, тэрнээсээ салчихвий гэж ерөөсөө боддоггүй.

Үнэхээр тооцоо судалгаатай, итгэл үнэмшилтэй, мэргэжлийн хүмүүс боловсруулчихсан ажил байгаа бол хэрэгжүүлээд л явах ёстой. Харин үүнийгээ зөв тайлбарлах нь чухал. Шүүмжлэл гарна гэдэг тэр хүмүүст бид мэдээллээ дутуу өгсөн байна аа л гэсэн үг. Гаргаж байгаа шийдвэрээ олон нийтэд зөвөөр ойлгуулах нь бидний үүрэг. Ингэж байж ажил явдаг" хэмээн бичжээ.

 

Top