П.Сайнзориг: Газар чөлөөлөлтөөс хохирсон иргэд БАЙРАНДАА ОРЛОО гэж нулимс дуслуулан ярьж байна

2024 оны 06 сарын 15

Дараа жил л байрандаа орно гэж итгэж, газраа өгснөөс хойш 11 жилийн дараа буюу сар гаруйн өмнө та нарын тусаар л байрандаа орлоо гэж нулимс дуслуулан ярьж байна.

Зарим нь байрандаа орж амжилгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлж, тэр үед төрсөн хүүхэд 11 нас хүржээ.

Газар чөлөөлөлтөөс хохирсон эдгээр иргэд хавар асуудлаа ярьж, уйлж байсан бол өнөөдөр шинэ байрандаа төвхнөж баяртайгаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ талаараа тэд “Энэ хооронд хамаатан садныдаа, түрээсийн байр, түр байр гээд хэчнээн байр дамжив бүү мэд. Тэр олон жилийн дараа та, Нямбаатар даргаар ахлуулсан баг хотын удирдлага болсны дараа л энэ асуудлыг шийдсэнд маш их баярлаж байна” гэв.

Хийе гэвэл арга нь олддог гэж үг бий. Багаараа зориглож хийсэн маань хүндээ хүрч яваад тэднээс ч илүү баярлалаа.

СХД-ийн 5 дугаар хороо

Таныг хүндэтгэсэн Пүрэвжавын Сайнзориг

Top