Ц.Одонтунгалаг: Монгол хүний дундаж наслалтыг 80 дээш хүргэх стратеги боловсруулна

2024 оны 06 сарын 17

Иргэдээ өмгөөлнө, улсаа хөгжүүлнэ уриатайгаар 2024 оны УИХ-ын  сонгуулийн 2 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Цогтоогийн Одонтунгалаг Завхан аймгийн Баянтэс, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь сумдын иргэд, сонгогчтой уулзлаа. АН-аас баруун бүсийн аймгууд болон улс орон даяар хэрэгжүүлэх эрүүл мэндийн стратеги төлөвлөгөө боловсруулсныг танилцууллаа.

 Манай улсын хөдөө орон нутагт эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон залуу хүчин дутмаг байдаг. Тэгвэл АН-аас 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эмнэлгийн мэргэжилтний цалин, урамшуулал, хангамжийн ажлын ачаалал, мэргэжлийн онцлог, орон нутгиийн алслалттай уялдуулан нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тусгасан байна. Мөн эрүүл мэндийн даатгалын цахим технологийг нэвтрүүлж, өвчтөнд эмнэлгээ сонгох эрхийг олгоно.

Мөн баруун бүсийн иргэдийн хувьд УИХ-д мэргэжлийн хуульч өмгөөлөгч хүн сонгогдож шинэ сэргэлтийг авчрах хэрэгтэй гэж үзэж байна. Иймд 2024 оны УИХ-ын  сонгуулийн 2 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Цогтоогийн Одонтунгалаг дэмжиж байгаа илэрхийлээ.

Top