Б.Түвшин: Эдийн засгийн эргэлтийг хурдасгах замаар малчдын амжиргаа, орлогыг дээшлүүлэх хэрэгтэй

2024 оны 06 сарын 17

УИХ-ын сонгуульд хоёрдуугар тойрог буюу баруун бүсийн АН-аас нэр дэвшигч Банзрагчийн Түвшин иргэд сонгогчдод намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж Увс, Завхан аймгийн нутгийн иргэдтэй уулзаж санал солилцлоо. 

Манай улсын хөдөө орон нутагт эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон залуу хүчин дутмаг байдаг. Тэгвэл АН-аас 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эмнэлгийн мэргэжилтний цалин, урамшуулал, хангамжийн ажлын ачаалал, мэргэжлийн онцлог, орон нутгиийн алслалттай уялдуулан нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тусгасан байна. Мөн эрүүл мэндийн даатгалын цахим технологийг нэвтрүүлж, өвчтөнд эмнэлгээ сонгох эрхийг олгоно

Баруун бүсийн малчдын хувьд малын гаралтай түүхий эдээ боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар орлогоо нэмэгдүүлж, амжиргаагаа сайжруулах нь чухал асуудал болоод байгаа юм. Тэгвэл АН-аас баруун бүсэд нэр дэвшигч Банзрагчийн Түвшин баруун бүсийг хөгжүүлэх томоохон бодлого, хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулж мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгээ иргэдэд танилцуулж байна. Ялангуяа мал, малын гаралтай бүх төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг хурдасгах замаар мальчдын амьжиргаа, орлогыг дээшлүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.

 

 

 

Top