ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийх, бизнес эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 18

Аргын тооллын 6 сарын 18, Ангараг гараг. Билгийн тооллын 12

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.54
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 6 сарын 18, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Хонгорцог одтой, харагчин үхэр өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top