Нэр дэвшигч Б.Жавхлан: Бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх, эхлүүлсэн ажлаа дуусгах үүрэг бидэнд байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

 

УИХ-ын ээлжит сонгуулийн 5-р тойрог буюу Төвийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшигч БОЛДЫН ЖАВХЛАНГИЙН сонгуулийн сурталчилгаа найм дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул, Борнуур сумдын иргэдтэй уулзсан уулзалтын үеэр "УИХ-ын 5-р тойргийн "Ард түмний аравт" багаа ахлан Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул, Борнуур сумдын иргэд сонгогчидтой уулзлаа.

Сэлэнгэ аймагт өнгөрсөн хугацаанд зам, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарын олон бүтээн байгуулалт, санаачилгат ажил өрнөж, хөдөлмөрч, үндэсний үйлдвэрлэгч, өрхийн үйлдвэрлэгч сэлэнгэчүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулжээ. Цаашид хийх маш олон ажил биднийг хүлээж байна.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өчигдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хэлсэн үгэндээ онцолсон.

Сэлэнгэчүүд ээ, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх, эхлүүлсэн ажлаа дуусгах үүрэг бидэнд байна" гэжээ. 

 

 

Top