Нэр дэвшигч БОЛДЫН ЖАВХЛАН Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сонгогчидтой уулзлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 15

 

УИХ-ын ээлжит сонгуулийн 5-р тойрог буюу Төвийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшигч БОЛДЫН ЖАВХЛАНГИЙН сонгуулийн сурталчилгаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна. 

Монголын Ардын намаас Төвийн бүсэд 10 хүн нэр дэвшиж буй бөгөөд Сэлэнгэ аймагт хийсэн хамтарсан уулзалтын талаар Б.Жавхлан "Манай Төвийн бүсийн арав хамтдаа өнөөдрийн уулзалтаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас эхэллээ.

Хүдэр сумын нутгийн 70 хувь нь ой, хараад ханашгүй байгалийн үзэсгэлэн ихтэй. Аялал жуулчлалын бизнес хөгжихөд тун ч таатай, бурхны өгөгдөл бялхсан нутаг. Байгалиа ухаж, хороох биш улам арчилж тордож хийдэг буянтай бизнес бол аялал жуулчлал.

Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газрууд болон археологи, палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын чөлөөт бүсүүд байгуулахаар тусгасан билээ. Мөн аймгийн төвд ажиллаж буй төрийн албан хаагчдад 20 хувь, суманд 40 хувийн нэмэгдлийг олгож дундаж цалин 2,2 сая төгрөг болсон билээ. Энэ нь төвөөс зугтах хүчийг эрчимжүүлж, Хүдэр суманд ч шилжин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хүн зон шуугьж, зах зээл тэлж байх нь Хүдэрийн хөгжлийн хурдасгуур болох нь дамжиггүй ээ" гэжээ. 

 

 

 

Top