Нэр дэвшигч Д.Батлутын сонгуулийн сурталчилгаа Булган аймагт үргэлжилж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид Булган нутгийн иргэд сонгогчидтой хийх уулзалт дэд бүтцээрээ тэргүүлдэг Хишиг-Өндөр сумаас эхэллээ.

Уулзалтын үеэр нэр дэвшигч Дамбын Батлут “Би инженер хүн. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт хотынхоо инженерийн шугам сүлжээг шинэчлэх, гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд холбож, усан хангамжийг сайжруулах ажлыг ЕСБХБ-ны 14 сая ам.долларын санхүүжилтээр эхлүүлээд байна.

Дэд бүтэц өндөр хөгжсөн Хишиг-Өндөр сумынхныг ч энэ жишгээр хөгжүүлэх боломж бий гэж харж байна” гэв.

 

Top