Татвар төлөгчдийн мөнгийг зарцуулдаг төрд хяналт тавих ЖИШИГ тогтоосон Б.Цогтгэрэл

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

Иргэдийн төлсөн татвараас бүрддэг төсвийн зарцуулалтад хэрхэн яаж хяналт тавих вэ гэдгийг өнгөрсөн 8 жилд жинхэнэ утгаар нь харуулж, хариуцлага шаардсан системийг хөрсөн дээр буулгаж, жишиг тогтоож чадсан улстөрч бол Батчулууны Цогтгэрэл юм. Тиймээс ч Б.Цогтгэрэл УИХ-ын гишүүнээр сонгогдвол хамгийн сайн хийж чадах ажлаа байшин сав, зам харгуй барих гэхээсээ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах хэмээн тодотгож буй юм. Хуулиудын хэрэгжилтийг бүрэн дүүрэн байлгахад чиглэсэн хяналтыг хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувиар тавина гэдэг чухал л даа.

Ялангуяа ард иргэдийн дунд "Шилэн" гэх тодотголоороо сайн танигдсан Б.Цогтгэрэл нэр дэвшигчийн хувьд эргэлзээгүй хийж чадах зүйл нь юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Би хэнээс ч айхгүй шахаж, шаардах зүйлээ шахна. Ямар ч хулгайд миний нэр холбогдоогүй...

Арван гишүүний ес нь мал мах, нэг нь хуулийн хэрэгжилт ярьдаг байя. Надаас өөр хүн байхгүй гэдгийг нотолчихлоо шүү дээ. Шилэн дансыг надаас өөр хүн харсангүй. АН ч харсангүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн байсан. Үнэхээр ч Б.Цогтгэрэл нэр дэвшигч өнгөрсөн жилүүдэд нам хүчний эрх ашигт баригдалгүйгээр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг төр засгийн байгууллагуудаас өдөр бүр нэхэн шаардаж, төсвийн мөнгөөр зоргоороо наадчихдаг байсан буруу жишгүүдийг халахад хувь улстөрчийн зүгээс том хувь нэмрийг оруулж ирлээ. Түүний уудалсан, ил гаргаж ирж, олны анхааралд оруулсан мэдээллүүдийн үр дүнд татвар төлөгчдийн халааснаас гарсан хэд хэчнээн төгрөг, хууль бусаар зарцуулагдахаас "аврагдсан" бэ гээд аваад үзвэл үнэхээр өндөр дүн гарна.

Сүүлийн нэг л жишээг дурдахад, дөрөвдүгээр сард Өмнөговийн гурван тэрбумын нүдний дурангийн тендерийг гаргаж ирсэн. Улмаар буцаагаад төрийн сан руу татуулсан билээ. Б.Цогтгэрэл гэж хүн байнга л хуулийн хэрэгжилтийг нэхэн шаардаж, төр засгийн байгууллагуудын данс шилэн байгаа эсэхийг үргэлж хянаж байдаг болохоор өнөөдөр бүгд шилэн дансаа хөтөлдөг болсон. Энэ бол Б.Цогтгэрэл өнгөрсөн жилүүдэд хуулийн талд зогссон зарчмаасаа огт ухраагүй гэдгийн нотолгоо. Тэрбээр өөрийн дэлгэсэн Шилэн дансны мэдээлэл, баримтууд бүхий нэг ч постоо устгаж байгаагүй нь, түүнийг ашиг сонирхолд автахгүй, тууштай нэгэн гэдгийг нь илтгэдэг. Тиймээс ч хуулийн хэрэгжилтэд хамгийн ил тод хяналтыг тавьж чадах улстөрч бол УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Батчулууны Цогтгэрэл юм.

Top