Төмөр замчдын эрх ашгийг төрд төлөөлөх Б.Цогтгэрэл

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

Төр засгийн үйл ажиллагаа санхүүгийн хувьд шилэн байх ёстой, тендерийн баримтууд ил тод байх ёстой гэсэн шаардлагыг танай манай нам гэлгүй, хариуцлага хүлээсэн хэнбугайд ч тавьж чаддаг гэдгээрээ нийгэмд хэдийнэ танигдсан Батчулууны Цогтгэрэл УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байна. "Шилэн" гэх тодотголтой болтлоо асуудлуудыг гарган тавьж, араас нь хариуцлага нэхдэг Б.Цогтгэрэл нь Монгол Улсын зам тээврийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар өнөөдрийг хүрч буйг тодотгоход илүүдэхгүй болов уу. Өдгөө УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүн тэрбээр Зам тээврийн хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байхдаа хөгжлийн төмөр замуудын талаар байнга байр сууриа илэрхийлж нийгэм, эдийн засаг дахь нөлөөллийг нь тодотгодог байсан.

Салбар яамны зүгээс "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоол болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд хэрхэн яаж ажиллаж буй талаарх мэдээллүүдийг ил тод өгдөг байсан. Түүнчлэн одоо эдийн засагт өгөөж дагуулж эхэлсэн нүүрсний төмөр замуудын ач холбогдолд Зам тээврийн Дэд сайдын хувиар тун хариуцлагатай хандаж ирсэн Б.Цогтгэрэл нь төмөр зам, төмөр замчдын эрх ашгийг төрд төлөөлөх чадавхтай нэгэн юм.

Б.Цогтгэрэл бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг тээврийн тэргүүлэгч байгууллага УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүн. 16 мянган төмөр замчинг эгнээндээ нэгтгэсэн УБТЗ ХНН гэсэн их айл Монгол Улсын импорт, экспортын ачаа тээврийн 70 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг, дэлхийн томоохон зах зээл болох Ази, Европыг холбосон төмөр замын хамгийн дөт гүүр гэдгээрээ давуу талтай. Цаашид бүс нутагтаа шилдэг найдвартай төмөр замын тээврийн компани болж, илүү тод танигдан, хөгжихөд Б.Цогтгэрэл нь төрийн түшээгийн хувиар хичээн ажиллах эрмэлзэл дүүрэн байгаа нь лавтай.

Top