БОЛДЫН ЖАВХЛАН ахлагчтай багийнхан ард түмний ялалт байгуулахаар сурталчилгаагаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

УИХ-ын сонгуулийн төвийн бүсэд МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгаас эхэллээ.

УИХ-ын сонгуулийн 10 мандаттай энэ тойрогт Монгол Ардын Намаас итгэл өвөрлөн ирсэн 10 нэр дэвшигчийг Сангийн сайд Болдын Жавхлан ахлан Ард түмний ялалт байгуулахаар сурталчилгаагаа эхэллээ.

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлтийн ёслолын үеэр нэр дэвшигч Болдын Жавхлан хэлсэн үгэндээ, "Газарзүй, тээвэр ложистик, төвлөрсөн дэд бүтэц, хүнд, хөнгөн үйлдвэрлэлээрээ өөрийн гэсэн онцлог, давуу талтай Төвийн бүс нутгаа эдийн засгийн төв цэг болгох зорилго доор бид хөгжлийн томилолт аван нэг цул, хүч болон нэгдлээ. Бидний төлөвлөгөөгөөр манай бүс нутаг тээвэр ложистикийн давуу талаа ашиглаж худалдааны чөлөөт бүсүүд дагасан аялал жуулчлал хөгжүүлсэн, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж ирсэн уламжлалаараа эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн кластеруудаа өргөжүүлсэн, уул уурхайн баялаг нөөцдөө түшиглэсэн хүнд ба хөнгөн аж үйлдвэрийн цогцолборуудтай, шинжлэх ухаан технологийн төв цэг болох юм. Иргэд сонгогчид та бүхний маань сонголт алсын хараатай онч мэргэн байг ээ" гэлээ. 

 

Top