Нетаньяху: Израил тусгаар Палестин улс байгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 08

Израил нь тусгаар Палестин улсыг байгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзах үеэр сэтгүүлчийн асуултад хариулав.

“Палестинчуудад өөртөө удирдах бүхий л бүрэн эрх байх ёстой ч Израилд заналхийлэх нэг ч бүрэн эрх байх ёсгүй. Өөрөөр хэлбэл аюулгүй байдалтай холбоотой тодорхой бүрэн эрх нь үргэлж бидний гарт байх ёстой. Учир нь бид амиа хорлохыг хүсэхгүй байна” гэж Нетаньяху мэдэгджээ. “Хүмүүс Палестиныг бүрэн эрхт бус улс бол улс биш гэх байх. Бидэнд хамаагүй” гэжээ. Түүний хэлснээр, Ойрх Дорнодод Израилыг бүх хөрш орнуудыг хамарсан энх тайвныг тогтоох боломжтой.

Харин Трамп Израил, Палестины мөргөлдөөнийг хоёр улсын зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр шийдвэрлэх боломжтой эсэх асуултад хариулт өгөхөөс зайсхийсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.47.4) 2025 оны 07 сарын 09

Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч болох шив

0  |  0
Close menu