Гвардиола: Роналдо 28-тай бол би 75 настай!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 29

Английн “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиолагаас биологийн насынх нь тухай нэгэн сэтгүүлч асууж ийм хариулт авчээ.

“Саявтархан хэвлэлүүдийн нүүрэн дээр Криштиано Роналдогийн биологийн насыг 28 гэж мэдээлсэн харагдсан. Тэгвэл Пеп Гвардиолагийн биологийн нас хэд багцаа байгаа бол?” гэж сэтгүүлч асуухад “Одоо би 75 настай. Өвдөхгүй юм ч гэж алга. Тэгэхээр биологийн нас маань ийм л гарах байх. Магадгүй сорил шинжилгээ хийлгэвэл арай залуу гарч мэдэх юм. Хэсэг хугацааны дараа одоогийнхоосоо арай залуу юм шиг байж чадна гэж найдъя” хэмээн хариулжээ.

54 настай испани дасгалжуулагч “Манчестер Сити”-тэй 18 цом өргөсний 6 нь Премьер лигийн аваргынх, мөн Аваргуудын лигийн аваргын цом ч бий. Клубтэй байгуулсан гэрээ нь 2027 оны зун дуусгавар болно. Дахиад гэрээгээ сунгахгүй, харин ч бүр хэдэн жил амарна гэж мэдэгдсэн байна.

“Энд өнгөрүүлсэн жилүүдийн дараагаар нэг хэсэгтээ дасгалжуулагчаар ажиллахгүй гэдгээ сайн мэдэж байна. Жил, хоёр жил, гурав магадгүй таван жил бүр 10, 15 жил ч амарч магадгүй. Ямар ч байсан гэрээ дуусгавар болмогц “Сити”-гээс явна. Яагаад гэвэл өөртөө анхаарах хэрэгтэй байна. Биеийн эрүүл мэндээ ч бодсон тэр.

Өнгөрсөн улиралд л гэхэд зочлон очсон стадион бүрт 4-5 сарыг өнгөрүүлж буй юм шиг санагдсан. “Өглөө чамайг халчихна аа!”, “Чи халагдана аа! гэж хашхирахыг тоглолтын турш сонсож байлаа. Ер нь 60 мянган хүн нэгэн зэрэг чамайг ажилгүй болгохоор харааж зүхдэг ажил үгүй байх. Архитектор, багш, эмч, сэтгүүлч гээд ямар ч мэргэжлийн хүнд ийм явдал тохиолдохгүй дээ” гэж ярьжээ.

“Манчестер Сити”-д өнгөрүүлсэн жилүүд миний амьдралаас илүү олон жилийг авч байгаа. Ялангуяа багийн амжилт тааруу байвал бүр олон болно. Байдал тааруухан байхад шөнөдөө унтаж амарч чадахгүй. Өдөр нь ажиллахад хүндрэлтэй болдог. Зөвхөн өөрийгөө яриад байгаа юм биш шүү, дасгалжуулагчдын ажил бол 24 цаг, бүтэн 7 хоногийг тэр чигээр нь шаарддаг эд. Хэрвээ тэгж ажиллахгүй л бол амжилт гаргахгүй.

Дарамт маш их. Багийн уналт босолт ээлжлэх үед ахлах дасгалжуулагч гол тулгуур нь болдог. Дасгалжуулагч хүн сэтгэлийн хаттай, тогтвортой сэтгэлзүйтэй байх ёстой.

Ажиллах чадвар гэж нэг юм байна. Үүнийг байгалиас бэлэглэчихдэггүй юм. Харин ажиллаж, хөдөлмөрлөж байж л тийм дадал суудаг. Олон цагаар ажиллаж чаддаг байх ёстой” хэмээн Гвардиола өгүүлжээ.

Түүний багийн шинэ улирал наймдугаар сарын 16-нд Премьер лигт “Вулвэрхэмптон”-ий эсрэг тоглолтоор эхлэх болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(102.89.82.38) 2025 оны 07 сарын 30

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. UROLOGIST(102.89.82.38) 2025 оны 07 сарын 30

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Michael Gard(208.115.211.59) 2025 оны 07 сарын 29

ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA...\nTOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. ”” OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza.\nKONTAKT PODACI:\nWhatsApp: 385-9156-08706\nE-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

0  |  0
Close menu