Говийн бүсийг төмөр замаар холбох ажлыг Б.Дэлгэрсайхан манлайлж эхлүүлнэ

2024 оны 06 сарын 17

УИХ-ын 2024 оны сонгуулийн говийн бүсийн 7 дугаар тойрогт сонгуулийн сурталчилгаа эхэллээ.  Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод болсон МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны нээлтийн үеэр нэр дэвшигч Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын анхны хувийн хэвшлийн төмөр замыг барьсан түүх надтай, манай хамт олонтой холбогддог юм. Миний үүсгэн байгуулсан “Болдтөмөр Ерөө гол” компани 2009 онд Сэлэнгэ аймагт 115 км төмөр зам барьж ашиглалтад оруулсан нь Монгол Улсад анх удаа хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьсан төмөр замын суурь бүтэц болж түүхэнд бичигдсэн. ”Баянгол төмөр зам” маань Сэлэнгэ аймгийн Шаамар, Жавхлант, Ерөө сумдын нутгаар дайран өнгөрдөг бөгөөд уул уурхай, тариа будаа, хүнсний ногоо зэрэг хүн тээврээс бусад бүхий л ачаа барааг тээвэрлэж байна.

Говийн бүс нутгаар экспортын 90 хувь, импортын 80 хувь орж гарч байна. Говийн бүсэд бүх хөгжлийн тулгуур нь дэд бүтэц юм. МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 7 дугаар зүйлд Өрнө – Дорно, Өмнөд-Умардын орнуудын авто замын сүлжээнд холбогдох Говийн босоо тэнхлэгийн Тавантолгой-Мандалговь чиглэлийн 230 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ. хэмээн тусгасан. Миний хувьд Монголдоо хоёр ч төмөр замын дэд бүтцийг байгуулсан туршлага дээрээ үндэслэн энэхүү мөрийн хөтөлбөрийн амлалтаа ажил хэрэг болгох болно” гэв.

Хэлснээ хийж чаддаг Б.Дэлгэрсайханы хэлсэн үг цугласан олон сонгогчдын дэмжлэгийг хүлээж, алга ташилтаар мялаалгалаа.

Top