Хятад улс нь АНУ-ын зэвсэгт хүчний өмнө тулгарч буй хамгийн хэцүү сорилт бөгөөд Тайваны эргэн тойрны сөргөлдөөн нь манай армид ихээхэн заналхийлэх өрнөл юм гэж Америкийн батлан хамгаалахын тэргүүн дэд сайдын албан тушаалд нэр дэвшигч Стивен Файнберг мэдэгдсэн байна.
Файнберг АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүдийн асуултад хариулахдаа, 2018 болон 2022 оны АНУ-ын батлан хамгаалах стратегид Хятадыг хамгийн ноцтой сорилт үүсгэж буй улс хэмээн шууд нэрлэсэн тухай тэмдэглэжээ.
“Цэргийн хүчин чадлаа байнга нэмэгдүүлж байгаа БНХАУ нь ойрын хугацаанд ч, дунд болон урт хугацаанд ч бидэнд нүүрлэх аюул хэвээр байх болно” гэж тэр хэлсэн байна. Доналд Трамп 2024 оны арванхоёрдугаар сард тэрбумтан Файнбергийг Америкийн батлан хамгаалахын тэргүүн дэд сайдын албан тушаалд нэр дэвшүүлсэн ажээ.
АНУ-ын засаг захиргаа “Нэг Хятад” улс байх зарчмыг тунхагладаг хэдий ч Тайваны засаг захиргаатай харилцаа холбоотой хэвээр байдаг бөгөөд Тайваны хамгийн том зэвсэг нийлүүлэгч юм.
Сэтгэгдэл ( 0 )