Их Британийн наран шарлагын газарт нууцлаг цагаан толбо үүсжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 28

Их Британийн Борнмут хотын Алум-Чайн наран шарлагын газарт ер бусын цагаан толбоо үүсжээ. Гурилан зуурмагтай төстэй наалдамхай бодис мөн үнэртэй гэнэ.

Хүмүүс үүнийг цавуу, цагаан будаг эсвэл дал модны тос гэж магадгүй гэж таамаглаж байна. Зарим нь нэг төрлийн мөөг, мөөгөнцөр байж магадгүй гэж үзэж байна.

Энэхүү цагаан бодисоос ялангуяа хүүхэд, нохойгоо хол байлгахыг зөвлөсөн байна. Борнмут хотын эрх баригчдын мэдээлснээр, үл мэдэгдэх бодисын дээжийг шинжилгээнд явуулсан бөгөөд урьдчилсан дүгнэлтээр цагаан будаг байж магадгүй гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu