Дэлхий даяар хиймэл оюун ухааны өргөнөөр нэвтэрч байгаа энэ үед банкууд ажилтнуудынхаа орон тоог цомхотгож эхэлжээ.
“The Banker” хэвлэлд мэдээлснээр, Сингапурын DBS банк энэ шалтгаанаар ажлын орон тоогоо цомхотгох тухай мэдэгдсэн Азийн анхны томоохон банк болжээ. Тус банкны Ерөнхий захирал Пиюш Гупта ойрын гурван жилд ажилтнуудынхаа орон тоог 10 хувиар цомхотгоно гэж мэдэгдсэн байна. Мөн ийм алхам хийх гэж байгаа тухай Италийн Intesa Sanpaolo банк мэдээлээд байна.
Шинжээчдийн таамагласнаар, цаашид хиймэл оюун ухааны банкны салбарт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдсээр байх аж. Ирэх таван жилд 200 мянган хүний ажлыг хиймэл оюун ухаан гүйцэтгэнэ.
Орон тооны цомхотголтой зэрэгцэн банкны салбарт хиймэл оюун ухаантай хамтран ажиллах шинэ ажлын байр бий болсоор байна.
Сэтгэгдэл ( 0 )