Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба, гэвш зурхайч Ж.Гончигсүрэнг “Өглөөний зочин”-оор урьж, ургаж буй жилийн өнгө, заслын талаар ярилцлаа.
-Та амархан сайн байна уу. “Сайхан жил айсуй” хэмээн монголчууд дор бүрдээ хэлэлцэж, сар шинэдээ базааж буй энэ өдрүүдэд манай уншигчдад жилийн өнгө, заслын талаар тодруулж айлдана уу хэмээн таныг зорьж ирлээ?
-Эв нэгт Их Монголын ахан дүүс та бүхэндээ морилон ирж буй “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн Цагаан сарын мэндийг айлтган мэндчилье. Энэхүү “Элдэв эрдэнэт” хэмээх XVII жарны модон могой жил нь ерөнхий зурхайчдын тооцоолон бодож гаргадаг “Салан дагзал” гэдэг зургаас харахад нийт хүнд сайн жил гарч байна. Зуны сарыг харахад жаахан гантай байхаар маягтай шороон үхрийн зураг гарчээ. Дөрвөн улирлын эхээр юм уу, сарын эхээр хур тундастай. Залуучууд, нялхаст сайн, настангууд биеэ эрхэмлэх сануулгатай жил гарч байгаа. Төр, засгаас нийт ард түмнээ харж үзэх тал дээр нэлээд өөрчлөлт орохоор. Иргэд төрөөс хувь хишиг хүртэхээр ийм зураг гарсан байна лээ.
Тэгэхээр сайхан жил гарах нь ээ гэж бодож сууна. Ерөөс ямар жил гарах вэ, ямар улирал гарах вэ, яах вэ гэдэг чинь биднээс өөрсдөөс маань ихээхэн шалтгаалдаг юм шүү дээ. Монголчууд дотор бүх монгол хүний хувь заяа байгаа учраас бие биеэ хүндэтгэх, бие биедээ сайхан хандах, хоорондоо эвтэй байх юм бол ямар нэгэн бэрхшээл тохиолдохгүй сайхан жил гарахаар байна.
-Жилийн нуруу түвшин сайхан байх нь ээ. Тэр дотор онцгойлон засал хийлгэх нь ямар жилтнүүд байгаа бол?
-Онцгойлон засал хийлгэх нь 13, 25, 37, 49-ний жил орж буй хүмүүс байна. Мөн зарим нь жил нь угтаж ордог, зарим нь гардаг, дагадаг гээд өөр өөр учиртай. Энэ нь зурхайн тооллын “Нашидүрсэм” гэдэг суудлын заслууд байгаа. Тэгэхээр зарим нь жилийнхээ өмнө заслаа хийлгэнэ. Зарим нь жил дээрээ хийлгэнэ, зарим нь дагаж хийлгэх ийм л гурван өөр онцлог байгаа. Жил орно гэдэг нь хүн төрөөд 13 дахь жил дээрээс эхлээд цааш 25, 37, 49-ний жил дээрээ анхаарууштай заслууд байгаа юм.
-Угтаж засал хийлгэхийн учир юу вэ?
-Энэ нь зөвхөн жил орж буйгаас биш ямар суудалд сууснаас хамаарна. Жишээлбэл, 37-ны жил орж байгаа туулай жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс заслаа угтаж хийлгэнэ. Тэгээд жилээ дагаад хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, гурван жил дараалан засал хийлгэх ёстой. Үүнийг хүмүүс сайн ойлгодоггүй. Зарим нь гурван жил дараалан заслаа хийлгэнэ. Нава, Шива, Дүрсэм гэж гурван жилийн заслыг голлон хийлгэх учиртай. Өөрийн суудлыг олоод заслаа хараад хийлгэчих хэрэгтэй. Хүн болгоныг тооцох аргагүй.
-Аав ээж нь заслаа зөв хийлгэсэн бол хүүхдүүд зүгээр гэлцдэг?
-13-аас доош насны хүүхдүүд бол хамаагүй. 13-ны жил орж байгаа хүүхэд бол заслаа хийлгэх ёстой.
-Мөр гаргахад өрхийн тэргүүн мөрөө зөв гаргасан байхад гэр бүлийн бусад гишүүн хамаагүй гэх нь байна. Энэ зөв үү?
-Хуучин цагт бага насны хүүхдүүд эцэг эхээ дагаад мөрөө гаргадаг байсан. Энэ болно. Гэхдээ одоо мөр гаргахад бодууштай юм олон болжээ. Хүн болгон аялж зугаалдаг болсон. Гадаад улс оронд ажиллаж амьдарч байна. Тэгэхээр билэг дэмбэрэлээ бодоод, цог хийморийнхоо зүг рүү гарч буян хишгийнхээ зүгээс ирэхээр мөр гаргадаг. Хамгийн гол нь монголчууд бид эв эетэй байх юм бол хэн ч бай, өрх гэр, хамт олон, байгууллага ч гэсэн тэрнээс их хамаарч байна шүү дээ. Тухайлбал, нэгийгээ буруутгах бус зөвөөр хүлээж авч, дүн шинжилгээ хийж, олон талын өнцгөөс нь хараад шийдлээ олдог баймаар. Түүнээс ганцхан талаас хараад, сошиалын нэг мэдээнээс шууд ойлгоод хүнийг муулах, сайлах юм байж болохгүй. Тухайн зүйл надад хамаатай юу, үгүй юу. Нийтэд ямар тустай юм бэ. Миний хэлсэн үг бусдад тус хүргэх нь үү, хор хүргэх нь үү. Бусдыг өдөөх нь үү, яах нь вэ. Энд янз янзын юм бий шүү дээ, тэр дотроос хамгийн гол нь эв эеэ хичээх. Тэрийг л дор бүрдээ анхаарч явбал бусад нь аяндаа болчихно доо
-Энэ жил Цагаан сар зөрлөө гэж нийгмийн зарим хэсэг шуугиад намдаж байна. Энэ талаар та юу хэлэх бол?
-Бидэнд үлдээсэн өв буюу багш нар, дээдсийн сургаал ном зөв байгааг энэ жил байгаль цаг уур батлаад өглөө.Шинжлэх ухаан баталлаа. Цагаан сар зөрлөө гэж хэсэг пижигнээд намдсан. Тэрийг дагасан бол өнөөдөр сар дундаа ороод явж байна биз дээ. Гэтэл тийм байна уу, үгүй юу гэдгийг байгаль цаг уур хэлээд өгч байгаа биз. Монгол орны байгаль цаг уур бол эцэг өвгөдийн хэлсэн ярьсан, эрдэмтэн мэргэдийн гаргасан тооцооллоос хол зөрөхгүй. Тэд байгаль цаг уураа харж байж тэр бүхнийг гаргаж байгаа шүү дээ. Ийм нарийн тооцоолол бүхий их өвийг эцэг өвгөд бидэнд үлдээсэн байна. Үүнийг авч үлдэхэд бидэнд билгийн мэлмий хэрэгтэй болохоос ном судар нь бол бэлэн байгаа.
-Танай Түвдэнпэлжээлин хийд засал номыг хэд дэх өдөр, цагийн ямар хуваариар хийж, сүсэгтэн олонд үйлчилж байгаа вэ?
-Бурхан шашны сүм хийдүүд бүгд билгийн тооллын 26-аас сахиусаа залаад эхэлсэн. Удахгүй Цэдэр Лхамын хурал хурна. Шинийн хоёрон буюу гуравдугаар сарын 1-ээс эхлээд 15 хоног ерөөлүүдээ хурна. Монголын бүх сүм хийд ижил, бүгд заслуудаа хийгээд явна. Нөгөөтэйгүүр, манай хийд нь Чингэлтэй дүүргийн Бурхан шашны төв хийдээр томилогдсон. Нийт 7-8 хийд байгаа. Бид хамтраад сүсэгтэн олонд чиглэсэн буян номын ажлыг хийгээд явна.
-Манай сониноор дамжуулан монголчууддаа юуг эрхэмлэн хэлэхийг хүсэж байна вэ?
-Хамгийн гол нь монголчууд бие биеэ хүндэлж, эв эетэй байх л чухал. Улс орон, өрх гэр, нийгмийн бүхий л салбар, албан байгууллага хамт олон, хувь хүн хэн ч байсан тэрнээс л ихээхэн хамаарч байна шүү дээ. Түрүүнд хэлсэнчлэн хүмүүс нэгийгээ буруутгах биш, хэлсэн ярьсныг нь хүлээж аваад, түүнд нь дүн шинжилгээ хийж, олон талын өнцгөөс харж шийдэж байгаасай. Иймд эв эеэ хичээгээрэй.
Өнгөрөн одож буй “Хилэнт эх” хэмээх хөх луу жил Монгол оронд маань Бурхан багшийн сургаал Ганжуурын лүн болон Дүйнхорын ван, Жэ Ринбүүчийн Богдын Ламрим номын лүн вангийн хур бууж лам хуврагууд, сүсэгтэн олны магнай тэнийсэн он цаг байлаа. Ингэж сайхан бүхний шалтгааныг тарьсан болохоор, үндсэн нь эм бол жимс нь эм байдаг хуулиар дараа жил сайн сайхан дэгжин дэлгэрэх нь дамжиггүй. Гэхдээ ганц шалтгаанаар бүхнийг бүтээх гайхамшигт хүч хаа ч байхгүй гэсэн Буддын гүн ухааны зүрхэн ойлголтоор хэн бүхэн дор бүрнээ буян номд шамдаж, настныг хүндэлж, нялхсыг асран маань, мэгзэмээ тасралтгүй уншихыг хичээнгүйлэн хүсье.
Миний бие энэхүү ярилцлагаар болоод монгол зурхайн “Цаг тооны бичиг”-ээрээ 24 дэх жилдээ учран золгож байгаадаа туйлын сэтгэл хангалуун байгаагаа энэ ташрамд илэрхийлье. Миний ярьснаас илүүг дэлгэрүүлэн үзэж, уншиж судлахыг хүсвэл “Цаг тооны бичиг”-ээс харах биз ээ. “Цаг тооны бичиг”-т уламжлалт үзүүлэлтүүд бүгд орсноос гадна өдөр тутмын сайн цаг, махбодын зурхайн мөчлөгүүдийг дэлгэрэнгүй оруулж өгсөн тул таныг буян номд шамдахуйд тулгуур түшиг болно гэж найдаж байна. Та бүхэндээ аз жаргал, сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл ( 14 )
Gonchigsureen uneheer Mongol orondoo Mongol hundee hairtai yum bol Avilgachin Hurelsug .Danhan togoit 2 iig Toriin sentiigees uter turgen zailuulaach.es tegvel hun titolhtonii zznalt daisan omhii deeremchin Frantsuud Mongoliin sor bolson baigali eh ruu hor shahaj Mongol Orniig .Mongol huniig dahin ashilagdahguigeer Ustgah geed baina..Mongoliin Burhan shashintanguud ta buhen negdej EhOrnoo Avraachee
шаа шаа хүн болгон ингэж хэлж чадна ямар ч барьцгүй
шаа шаа хүн болгон ингэж хэлж чадна ямар ч барьцгүй
шаа шаа хүн болгон ингэж хэлж чадна ямар ч барьцгүй
шаа шаа хүн болгон ингэж хэлж чадна ямар ч барьцгүй
SAWI80955877
SAWI80955877
SAWI80955877
Ж.Гончигсүрэн та Завхан аймагт байсан уу гэж асууя даа. Таны ярилцлага сайхан байлаа.
BOOBN XXNO VANXANDI80955877
BOOBN XXNO VANXANDI80955877
BOOBN XXNO VANXANDI80955877
ANUSDI80955877
Лам болгон өөр өөр юм ярихаар яах болж бнааа