ШИНИЙН НАЙМАНД ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ БАТЦАГААН ДУГАНД ЗАЛАХ ЁСЛОЛ БОЛНО
Сар шинийн босгон дээр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээр орж мэдээлэл сонсов. Хийдийн хаалгаар ороход хөл хөдөлгөөн намдуу, хүрд эргүүлж, хийд гороолсон сүсэгтэн хуруу дарам, гагцхүү Батцагаан дуганд хурж буй Алтан Ганжуур номд суух цөөн ахмад настан тэнгэр хангайн сайхныг ярилцан шатаар алгуурхан өгсөх ажээ. Гол дуганд ном хурж буй чимээ намжуухан дуулдана. Сүм, дуганын дээврээс дусаал гоожиж, хавар жинхэнээрээ айлчлан ирж буйг илтгэнэ.
Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, тус хийдийн зурхайч, гэвш Ч.Очирбат нар цагаан сарын ёс бэлгэдэл, сар шинийн өдрүүдэд болох үйл явдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл сар шинийн өдрүүдэд Гандантэгчэнлин хийдэд ямар үйл явдлууд болохыг танилцууллаа. Тэрбээр “Монголчуудын үнэт өв соёл, уламжлал шингэсэн энэ баяраар ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, өтгөс настнууд нь хүүхэд залууст сургаал айлдвараа хэлдэг, ах дүүс, ураг саднаараа уулзаж, үр хүүхдээ танилцуулдаг үнэт нандин баяр. Нөгөө талаас бурхны шашинтан хүмүүсийн хувьд хаврын эхэн сарын шинийн нэгнээс 15-ныг хүртэл Бурхан багш сургаал номлолоо айлдаж, үзэл онолоо хэлж, түмэн олны төөрөгдөл, эргэлзээг арилгасан, олон хүн үнэн зөв үзэл онолд суралцаж, зөв чиг мөрд орсон онцгой өдрүүд хэмээн үздэг. Тиймээс цагаан сар бол соёл уламжлал талаасаа ч, шашин шүтлэг талаасаа ч онцгой өдрүүд юм” гээд болох үйл явдлуудыг танилцууллаа.
Цагаан сарыг угтаж хуучин номын хурал хурдаг бөгөөд шинийн эхний өдрөөс 15-ныг хүртэл их ерөөлийн хурлууд үргэлжлэх ажээ. Хуучин номын хурлын үеэр сор залах, Цэдэрлхам хурах зэрэг зан үйлүүд болж буй. Сар шинийн өдрүүдэд болох онцлох үйл явдал гэвэл энэ удаа Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, лхаарамба Д.Жавзандорж шинийн наймны өдөр олон нийтэд зориулсан номын айлдвар айлдах гэж байна. Тус номын айлдвар хоёр хэсгээс бүрдэх юм. Эхнийх нь Бурхан багшийн цадиг намтрыг айлтгана. Түүний дараа сүсэгтэн олонд насны абшиг хүртээнэ. Тус хийдийн дэд хамба, гавж н.Гантөмөр гуравдугаар сарын 17-нд мөн номын айлдвар айлдаж “Билгүүний зүрхэн судар” хэмээх номыг тайлбарлах юм. Тус судар нь Бурхан багшийн сургаалын охь шим болох хоосон чанарыг тайлбарласан гол ном ажээ. Аливаа хүний уур хилэн, атаа хорсол зэрэг сөрөг сэтгэл хөдлөл бүгдээрээ буруу бодлоос үүддэг. Түүнд хөтлөгдөж буруу үйлд автдаг. Хоосон чанарын сургаал номлол нь буруу бодлыг няцаах, юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанарыг тайлбарладаг. Гандантэгчэнлин хийдэд шинийн 15 хүртэл өдөр бүр 14 цагаас цагаан сарын ерөөл тавьж ном айлдах ажээ. Мөн шинийн найманд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гандантэгчэнлин хийд хамтарч Эзэн богд Чингис хааны эш хөргийг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Батцагаан дуганд залах ёслол болно.
ӨГЛӨӨ БҮР ЗАСАЛ, ӨДӨР ИХ ЕРӨӨЛ ХУРНА
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Ямар шашин шүтлэгтэйгээсээ үл хамааран монголчуудын хувьд цагаан сар бол төрт ёс, номт ёсны сайхан баяр юм. Буяны сэтгэл төрдөг, буяны чуулганыг хураадаг үе юм. Сайн сайхны ерөөл өргөж өглөгийн барамид доторх аюулгүй өглөгийг гүйцэтгэдэг баяр. Эрдэмтэй номтой хүмүүс, ахмад буурлууд сургаал ном айлддаг нь номын өглөг үйлдэж буй юм. Эргэлчин мөргөлчид ном сонсох гэж хүрээ хийдээ зорьдог. Гандантэгчэнлин хийд энэ жил олон шинэ өөрчлөлт хийж байна. Эргэлчид мөргөлчид биеэр зорин ирж айлтгал номоо айлтгуулдаг. Энэ ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх тал дээр анхаарч байна. Биеэр ирж чадахгүй хүмүүс Гандан апп, Гандан.мн-ээр цахимаар номоо айлтгуулж болно. Батцагаан дуган дахь киоск төхөөрөмжид хандаж цагаа хэмнэж болно.
Цагаан сарын хурлууд эхлээд явж байна. Хуучин номын хурлыг дөрвөн өдөр хурдаг. Балин адислагаа эхлээд явж байна. Өвлийн адаг сарын хуучдын 26-ны өдрөөс энэ зан үйл эхэлдэг. Хуучин ном хурах өдрүүдэд хоёрдугаар сарын 27-нд их заслын ёс болох сор зална. Битүүний орой 22 цагаас Батцагаан дуганд Цэдорлхам хурна. Орон даяар бүх сүм хийдэд нэгэн зэрэг хурах учир сүсэгтэн олон өөрт ойр сүм хийдэд очиж болно. Гандантэгчэнлин хийдэд шинийн 15 хүртэл өглөө бүр засал зан үйлийн хурлууд, үдээс хойш 14 цагаас их ерөөл хурна. Бусад хүрээ хийдүүдэд ч ерөөл хурна. Ном айлтгуулах үнэ тарифт өөрчлөгдсөн зүйл нэг их байхгүй. Ганц нэгхэн номд бага зэрэг өөрчлөлт орсон. Жишээ нь, олон хүн оролцдог, олон тахил, зан үйл бэлддэг, хэрэглэгдэх зүйл ихтэй номууд дээр хэрэглээний зүйлийн үнийн өсөлт, татвар зэргээ дагаад оролцох хүрээ хэмжээгээ харгалзаад 1000-1500 орчим төгрөгөөр нэмэгдсэн зүйл бий” гэлээ.
ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД ЦАХИМЖИЖ БАЙНА
Бурхны шашинд мэдлэг, сургалтыг чухалчилдаг. Шашин номынхоо үзэл онолыг нэн тэргүүнд мэдэх ёстой гэдэг. Үүнтэй холбоотой олон ажлыг тус хийд хийж байгаа ажээ. Хоёр хамбын хийх номын айлдварууд үүнтэй холбоотой. Бурхны сургаалд бие биеэ хайрлах, энэрэнгүй сайхан сэтгэлтэй, ёс суртахуунтай байх, тусалж чадахгүй байлаа гэхэд хорлохгүй байх зэргийг тайлбарладаг. Гандантэгчэнлин хийдээс орон даяар энэ сургаал, номлолыг тайлбарлах ажлыг хийж буй аж. Жишээ нь, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ёс суртахуны тухай, стресс бухимдлыг тайлах, сэтгэл санаагаа тайван амгалан байлгах, энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх зэрэг сургалт, лекц, яриаг хийж байна. Цагдаа, онцгойгийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүст тусгайлан хичээл орж байгаа. Эдгээр нь шашнаас ангид, хүмүүс нийтлэг ёс суртахуунтай байх, энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх, нийтээрээ тайван амгалан байх тухай сургалтууд юм. Хөдөө орон нутагт, Дархан, Эрдэнэтэд энэ талын ажлууд хийж байгаа гэлээ. Хөдөө байгаа лам, хуврагууддаа тусгайлан хичээл, ном явуулж байгаа юм байна.
Тэргүүн хамба лам, лхаарамба Д.Жавзандорж бурхны сургаал номыг монгол хэл дээр явуулах талаар хэлж байсан. Энэ дагуу Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацан голлож монгол хэлээр ном унших, хурал номын зан үйлийг монголоор хийх ажлуудыг эхэлжээ. Мөн Гандантэгчэнлин хийд дээр АR гэдэг төсөл, аппликэйшн явж байгаа бөгөөд гуравдугаар сарын 10 гэхэд мэдээллийн булан нээгдэх юм. АR аппликэйшн татаад утсаараа үзэхэд бурхны шашны сургаал номлол, үзэл онолыг тайлбарласан мэдээлэл гардаг болох юм байна. Хүүхдэд зориулсан анимейшн хэлбэрээр танин мэдүүлэх зүйлс ч хийж буй. Хийд дотор QR кодууд байршуулна. Түүнийг уншуулаад Гандантэгчэнлин хийдийн тухай танилцуулга, сургаал, номлол авч болох ажээ.
МӨР ГАРГАХ ЗҮГ ХАР НОХОЙН АМАНД ТААРВАЛ ЭМИЙН ЗҮГ РҮҮГЭЭ ГАРНА
Зурхайч, гэвш Ч.Очирбат үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Энэ удаа шинийн нэгэн тасарсан. Шинийн хоёронд мөр зүг гаргадаггүй, золгодоггүй гэх зэрэг зан үйлтэй холбоотой асуултууд иргэдэд байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Өмнө нь шинийн нэгэнд яаж шинэлж байсан бэ, тэр зан үйлээрээ л шинийн хоёронд золгож, зүг мөрөө гаргана. Ямар ч эх сурвалжид шинийн хоёронд золгохгүй гэсэн зүйл байхгүй. Урьд өмнө ч шинийн хоёронд цагаалж байсан тохиолдол гарч байсан. Цаашид ч зуугаад жилийн түүхэнд нэг, хоёр удаа тохиолдоно гэсэн судалгаа бий.
-Могой жилийн өнгө ямар байх вэ?
-Шороон үхрийн шинжээр жилийн өнгийг зурдаг аргачлал байдаг. Түүгээр бол залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөд биеэ энхрийлүүштэй гэсэн өнгөтэй жил гарч байгаа. Шороон үхэр дээр улаан, хөх, ногоон өнгө дийлэнх гарч байна. Ногоон толгойтой, эвэр, сүүл, чих цэнхэр, их бие улаан өнгөтэй тийм үхрийн шинж гарч байгаа. Түүгээр харвал зуны дунд сар, улирал бүрийн дундуур, жилийн дундуур бороо хур татранги маягийн жил болох шинжтэй.
-Улс төрийн хувьд яаж бууж байгаа бол?
-Залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөд биеэ энхрийлүүштэй гэж байгаа. Залуус гэдэг бол далд утгаараа дунд шатны албан хаагчид, нялхас гэдэг нь эгэл ард, өвгөд гэхээрээ төрийн өндөр албан тушаалтанг заадаг.
-Ямар жилтэнд анхаарууштай жил гарч байгаа вэ. Жил орж буй хүмүүс юу анхаарах вэ?
-Энэ жил гахай жилтэнд харш жил. Бар, бич жилтэй хүмүүс бага харшийн засалтай. Насдүршүмийн засал, гүмбийн засал, мэнгэний засал гээд олон төрлийн засал бий. Тухайн хүн ямар жил, мэнгэтэйгээсээ хамаараад тус тусын заслаа хийлгэнэ. Жил орж байгаа хүмүүс тухайн заслаа хийлгэнэ. Жил орох эрэгтэй хүн бол заслаа урьдчилж хийлгэж болно.
-33-ны мөчлөгийн талаар тайлбарлана уу?
-33-ны мөчлөг дээр бол эрэгтэй хүн гал дээр, эмэгтэй хүн усан дээр сууж байгаа. Энэ мөчлөг дээр суудлын гүймэг, лагшин махбодын гүймэг гэж хоёр янзын гүймэг орж ирдэг. Тэр хоёр гүймгийн заслыг голлож хийлгэх ёстой.
-Мөрөө яаж гаргах вэ?
-Зурхайд найман суудал гэж байна. Тэр суудлын аль нэгд тухайн хүн сууна. Тэгээд цог хийморийнхоо зүгт гараад буян хишгийнхээ зүгээс ирнэ. Шинийн хоёронд шинийн нэгэн шигээ мөрөө гаргана.
-Хар нохойн ам энэ жил аль зүгт байгаа вэ?
-Энэ жил хар нохойн ам урд зүгт таарч байгаа.
-Мөр гаргахад цог хийморийн зүг, буян хишгийн зүг нь энэ удаа хар нохойн аманд таарч байгаа хүмүүс хаашаа гарах вэ, хаанаас ирэх вэ?
-Энэ жил цог хийморийн зүг нь урд зүгт таарч байгаа хүн бол хий дээр суусан хүмүүс байгаа. Тэд урд зүгт гарч болохгүй. Тэд зүүн зүгт эмийн зүгтээ гараад буян хишгийн зүгээсээ ирнэ. Буцаж ирэх зүг нь хар нохойн аманд таарч байвал дөрвөн сайн зүгийнхээ нэгээс буцаж ирнэ. Дөрвөн сайн зүг гэдэг нь цог хийморь, буян хишиг, эм, амины зүг юм.
-Айл өрхөд заавал айлтгуулах ном гэж байдаг уу?
-Жилийн ерөнхий ноён нуруу гэж байдаг. Түүнд Алтанганжуур тэргүүтэй хөлгөн судрууд айлтгуулах нь сайн.
Сэтгэгдэл ( 7 )
Шашин бол нийгмийг хордуулагч хар тамхи. Гэж уг нь их Маркс их л зөв хэлсэн дээ. Наад номоо хулгайч луйварчин албан тушшалын хэнээтэн гэх мэтийн гэр бүлл зориулж унш ламууд аа.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Хөлгөн судар гэж буруу ойлгоод, буруу яриад хадуураад явчихаад байгаамдаа.