Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд сар шинийн өдрүүдэд төв Гандан сүсэгтэн олонд хэрхэн үйлчлэх талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Ямар шашин шүтлэгтэйгээсээ үл хамааран монголчуудын хувьд цагаан сар бол төрт ёс, номт ёсны сайхан баяр юм. Буяны сэтгэл төрдөг, буяны чуулганыг хураадаг үе юм. Сайн сайхны ерөөл өргөж өглөгийн барамид доторх аюулгүй өглөгийг гүйцэтгэдэг баяр. Эрдэмтэй номтой хүмүүс, ахмад буурлууд сургаал ном айлддаг нь номын өглөг үйлдэж буй юм. Эргэлчин мөргөлчид ном сонсох гэж хүрээ хийдээ зорьдог. Гандантэгчэнлин хийд энэ жил олон шинэ өөрчлөлт хийж байна. Эргэлчид мөргөлчид биеэр зорин ирж айлтгал номоо айлтгуулдаг. Энэ ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх тал дээр анхаарч байна. Биеэр ирж чадахгүй хүмүүс Гандан апп, Гандан.мн-ээр цахимаар номоо айлтгуулж болно. Батцагаан дуган дахь киоск төхөөрөмжид хандаж цагаа хэмнэж болно.
Цагаан сарын хурлууд эхлээд явж байна. Хуучин номын хурлыг дөрвөн өдөр хурдаг. Балин адислагаа эхлээд явж байна. Өвлийн адаг сарын хуучдын 26-ны өдрөөс энэ зан үйл эхэлдэг. Хуучин ном хурах өдрүүдэд хоёрдугаар сарын 27-нд их заслын ёс болох сор зална.
Битүүний орой 22:00 цагаас Батцагаан дуганд Цэдорлхам хурна. Орон даяар бүх сүм хийдэд нэгэн зэрэг хурах учир сүсэгтэн олон өөрт ойр сүм хийдэд очиж болно.
Гандантэгчэнлин хийдэд шинийн 15 хүртэл өглөө бүр засал зан үйлийн хурлууд, үдээс хойш 14:00 цагаас их ерөөл хурна. Бусад хүрээ хийдүүдэд ч ерөөл хурна.
Ном айлтгуулах үнэ тарифт өөрчлөгдсөн зүйл нэг их байхгүй. Ганц нэгхэн номд бага зэрэг өөрчлөлт орсон. Жишээ нь, олон хүн оролцдог, олон тахил, зан үйл бэлддэг, хэрэглэгдэх зүйл ихтэй номууд дээр хэрэглээний зүйлийн үнийн өсөлт, татвар зэргээ дагаад оролцох хүрээ хэмжээгээ харгалзаад 1000-1500 орчим төгрөгөөр нэмэгдсэн зүйл бий” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.