Японы Ерөнхий сайд асан Кишида Фүмиотой уулзлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 02

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд асан, тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Кишида Фүмиотой Хирошима хотноо уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улс, Япон Улсын харилцааг шат ахиулан гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэнд Япон Улсын Ерөнхий сайд асан Ф.Кишида-д чин сэтгэлийн талархал илэрхийлэв. 

Тэрбээр, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувиар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд асан Ф.Кишида-гийн төрөлх нутаг, хүн төрөлхтний энхийн төлөөх тэмцлийн бэлгэдэл Хирошима-д ажиллаж буйдаа баяртай буйгаа онцлов. 

Талууд Монгол Улс, Японы Улсын харилцаа Энх тайван, хөгжил цэцэглэлтийн Тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд бүхий л чиглэлд гүнзгийрэн бэхжиж, манай хоёр улс энхийг эрхэмлэсэн нэгдмэл зорилгын дор бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж байгааг сайшаав. 

Мөн цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох нь энэхүү эрхэм зорилгын чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг санал нэгтэй тэмдэглэж, харилцааны өнөөг хүртэлх ололт амжилтыг улам бататгаж, өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа онцлов.  

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(86.111.138.221) 2025 оны 03 сарын 13

Amjilt husie! Hamgin mundag daichin said daa

1  |  0
zochin(86.111.138.221) 2025 оны 03 сарын 13

Amjilt husie! Hamgin mundag daichin said daa

1  |  0
Мөнх(103.57.93.199) 2025 оны 03 сарын 13

Уулзалтын сэдвүүд нь хэт ерөнхий , ярилцсан ч ярилцаагүй бсан ч болох юм бна. Манайхан цөмөийн зэвсэг гэж яриад Ахав дээ. Гадаад харилцаа дандаа л ийм дампуу явж ирсэн, явсаар бна даа.

1  |  0
Зочин(202.9.40.160) 2025 оны 03 сарын 13

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan

1  |  0
Close menu