Украин улс ашигт малтмал ашиглах тухай АНУ-тай байгуулах хэлэлцээрийг хүлээн зөвшөөрчээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 26

Украин улс ашигт малтмал ашиглах тухай хэлэлцээрийн талаар АНУ-ын засаг захиргаатай зөвшилцөлд хүрсэн байна.

Уг хэлэлцээрийн дагуу Украин улс Америкийн бүрэн хяналтад байх хөрөнгө оруулалтын санд 500 тэрбум орчим ам.доллар оруулах ёстой ажээ. Украины эрх баригчдын дэвшүүлж байсан аюулгүй байдлын баталгааны талаар энэхүү хэлэлцээрт тусгаагүй аж.

Гэхдээ Украины түшмэдийн мэдээлснээр, тус улс хэлэлцээрт ихээхэн ашигтай нөхцөлүүдийг оруулж чадсан байна. Хэлэлцээрийн дагуу Украин улс ашигт малтмал, газрын тос, байгалийн хийнээс олох орлогынхоо 50%-ийг АНУ-ын мэдэлд байх уг хөрөнгө оруулалтын санд оруулж байх юм.

Уг сангаас Украины төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд мөргөлдөөнийг зохицуулсны дараа АНУ Украины эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх ажээ. Энэ баримт бичгийг Украины Хууль зүйн яам, Эдийн засгийн яам, Гадаад харилцааны яам дэмжсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu