Д.Батлут: Орхон аймгийн боловсролын салбарт 60 тэрбум төгрөг оруулсан

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Батлут: Өнгөрсөн дөрвөн жилд Орхон аймгийн боловсролын салбарт улсын төсвийн 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Нийт 6 цэцэрлэг, ерөнхий боловсролын 2 сургуулийн барилгыг өргөтгөв. Одоо Эрдэнэт хотын 8 дугаар сургуулийг 320 хүүхдийн суудалтай өргөтгөл, “Уран эгшиг” сургуулийн өргөтгөл, 16-р сургуулийн спорт заалны барилгын ажил үргэлжилж байна.

Мөн 250 хүүхдийн багтаамжтай 2 сургуулийн барилга, ХАА-н МСҮТ-ийн хичээлийн шинэ байр барих ажил үргэлжилж байгаа юм.

Цаашид ч ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сурах, хөгжих таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно гэв.

 

Top