Эрдэнэзуу хийдийн хамба ламаар Ж.Төрмөнхийг заллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

Эрдэнэзуу хийдийн хамба лам Х. Баасансүрэн, Хамба ламын мяндаг тушаалаа Ж. Төрмөнх ламд өгөх тухай хүсэлтээ Эрдэнэзуу хийдийн бүх гишүүдэд уламжласныг 2024 оны 5 сарын 7-ны өдрийн бүх нийтийн хурлаар хэлэлцэж олонхийн саналаар Эрдэнэзуу хийдийн хамба ламаар Ажиръяа Ж. Төрмөнх ламыг баталсан билээ. 

Улмаар Хамба ламыг суудалд нь залах ёслол өчигдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр болж өнгөрлөө. 

Ж. Төрмөнх лам нь 2004 онд Эрдэнэзуу хийдэд анх шавилан сууж, 2008 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд Эрдэнэзуу хийдийн дэргэдэх хичээнгүй шашны дунд сургуулийг дүүргэж, 2008 оны 11 сарын 04-нд БНЭУ-ын Химачал мужийн Пүрүвал хот дахь Сажа ёсны Чойрын их дацанд 8 жил суралцаж Шастри буюу арван зарлигийг дүүргэсэн Га-жү-ба цол хамгаалав. Мөн үргэлжлүүлэн 3 жил суралцахын зэрэгцээ Жорвон буюу туслах багшийн албыг хашиж тус дацандаа Ажаръяа цолыг амжилттай хамгаалаад нутагтаа буцаж ирж, Улаанбаатар хот дахь Сажа Бандидын номын хүрдэн хийдэд хоёр жил Очирт ловонгоор ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гэрч(203.23.199.2) 2024 оны 06 сарын 18

Амьд бурхан байна.

0  |  0
зочин(66.181.179.242) 2024 оны 06 сарын 17

бурхан шиг хүн байна.

0  |  0
Top