ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон амжилттай байна

2024 оны 06 сарын 18

Хонь

Амжилттай өдөр. Ялангуяа ажил дээр урагштай. Шинэ түншүүдтэй болж, хамтын ажиллагаа эхлүүлснээр мэргэжлийн хувьд өсөж дэвшинэ.

Үхэр

Уулзалтууд амжилттай болж, нөлөөтэй хүмүүстэй танилцана. Үдээс өмнө завгүй байх ч үдээс хойш тайван өнгөрнө. Оройг анд найз, гэр бүлтэйгээ өнгөрүүлээрэй. Хайрын болзоонд ч ээлтэй сайн.

Ихэр

Төсөл, төлөвлөгөөнд тань туслах гэсэн маш олон хүн гарч ирнэ. Анхааралтай байгаарай. Тэдний зарим нь итгэл даахгүй хүмүүс байгаа. Нууцаа яаран дэлгэж болохгүй.

Мэлхий

Шаргуу, тэвчээртэй байж л амжилтад хүрнэ. Бусдын алдаанаас болж, ажил саатаж, хүндрэл учирсан ч ажлаа орхиж болохгүй. Өнөөдөр амжилт олох том боломж байгаа тул тэвчээртэй үргэлжлүүлэн хий.

Арслан

Ойрын хүмүүс таныг маш сайн дэмжинэ. Өдөр нь найзуудтайгаа уулзаж, үдэш нь хайрын болзоонд явахад сайн.

Охин

Өглөөг үр бүтээлтэй ашиглаарай. Үдээс өмнө хэний чтусламжгүйгээр хүнд ажлыг ч дуусгаж чадна. Гэнэт алсын томилолтод явах магадлалтай. Ажлаа амжилттай гүйцэтгэж чадна.

Жинлүүр

Ажлаас холдож, амармаар санагдана. Гэхдээ таныг ямар нэг өвөрмөц арга хэмжээнд урих бөгөөд тэнд тун сонирхолтой хүнтэй танилцана.

Хилэнц

Ажил төрөл амжилттай бүтэх өдөр. Жижиг зүйлд цаг үрэлгүй шууд хамгийн чухлыг нь барьж ав. Зорилгодоо хүрэх хамгийн дөт замыг мэдрэмж тань зааж өгнө.

Нум

Өнөөдөр хатуу чанга байх тул хэн ч танд саад болж чадахгүй. Өөр улс, хотод амьдардаг найзуудаасаа сайн мэдээ хүлээж авна. Алс холын аялалд гарах магадлалтай.

Матар

Байдлыг бодитоор үнэлэх өдөр. Ингэснээр та сүүлийн үед санааг тань зовоож байгаа ажлын асуудлаа шийдэж чадна. Хүмүүс урьд өмнөхөөс илүү танаас тусламж гуйж, асууж, зөвлөгөө өгөх ч энэ нь таны бухимдлыг төрүүлэхгүй.

Хумх

Ажил дээр маргаан, санал зөрөлдөөн гарах ч удалгүй таны зөв байсныг бүгд хүлээнг зөвшөөрнө. Ойр дотныхонтойгоо аз жаргалтай байна.

Загас

Бага зэрэг саад учрах ч ерөнхийдөө амжилттай өнгөрөх өдөр. Гол нь эерэг, өөдрөг байх хэрэгтэй. Жижигхэн зүйлээс болж бухимдалгүй, хамгийн гол, чухал зорилгоо сана. Эртнээс бодож байсан зүйлээ биелүүлэх боломж гарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top