Сүхбаатар аймаг дахь стандарт, хэмжил зүйн хэлтэс нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлжээ

2024 оны 06 сарын 17

 

Зүүн бүсийн гурван аймагт Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар ажлын хэсгийн хамт ажиллаж, хэлтсийн үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ хийх, хуулиар олгогдсон чиг үүргийн хэрэгжилттэй танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх ажил Сүхбаатар аймагт явагдаж дууслаа.

Сүхбаатар аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, HS710 маркийн манометр шалгах эталон тоног төхөөрөмжтэй болсноор хэмжих хэрэгслийн нэр төрлийг энэ 2024 онд нэгээр нэмэгдүүлжээ. Ингэснээр орон нутагт эрүүл мэнд, мал эмнэлэг, уул уурхай, эрчим хүч, авто засварт ашиглагдаж байгаа даралтын манометрүүдийг баталгаажуулалтад хамруулж байна.

Ажлын хэсэг нь удирдамжийн хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалт, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга, хэмжил зүйн хяналт шалгалт, сорьцын хяналт, Сорилтын лабораторийн үйл ажиллагаа, стандартын салбар сангийн үйлчилгээ, хэлтсийн 2024 оны гүйцэтгэл, төвлөрүүлэлт, шилэн дансны мэдээлэлд хяналт хийх, Стандарт, хэмжил зүйн салбар хэлтсийн үйл ажиллагаа болон албан хаагчдад тавих шаардлага CS-11-0182:2022 байгууллагын стандартын хэрэгжилт зэрэгт явцын хяналт-шинжилгээг хийлээ.

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын Улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан, улсын байцаагч Ж.Батбаатар нар Дорнод аймагт байрлах “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн хэмжих хэрэгсэлд хэмжил зүйн хяналтыг хэрэгжүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top