ДОРНЫН ЗУРХАЙ: Архи уух, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

Аргын тооллын 6 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 11

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ, ХАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 04.52-20.54
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 6 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Салхины эх одтой, хар хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top