Г.Дашням: Иргэд үнэндээ талхны мөнгөөр саналаа худалдах гээд байгаа зүйл алга!

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ганзоригийн Дашнямын сурталчилгааны ажил долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Тэрээр Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтынхаа талаар "ТЕХНОЛОГИД ТАНИЛ ТАЛ, АРЫН ХААЛГА БАЙХГҮЙ! 

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчидтойгоо хийх нэгдсэн уулзалтаа зохион байгууллаа. Иргэдийн өдөр тутмын амьдралд саад тушаа болсон олон асуудлыг энэ хугацаанд сонссоор явна.

Иргэд маань үнэндээ бусдын яриад байгаа шиг хэнээс ч талх гуйж, талхны мөнгөөр саналаа худалдах гээд байгаа зүйл алга. Бүгд л шударгаар хөдөлмөрлөөд, урдах ажлаа хийгээд хэнээс ч гуйлгүйгээр мөр бүтэн амьдрах тэгш боломж, шударга нийгмийг хүсч буйгаа дуу нэгтэйгээр илэрхийлж байна.

Гагцхүү тэр тээг саад нь авилга, хээл хахууль, төрийн тогтворгүй бодлого, хэн нэгний хүнд сурталтай шууд хамааралтай. Тиймээс ч "цахим сайд" Н.Учралын баг ТЕХНОЛОГИ ТЕХНОЛОГИ БАС ДАХИН ТЕХНОЛОГИ гэсэн уриаг ИЛҮҮ ХУРДАН хөгжүүлэх зорилгоор дэвшүүлсэн.

Технологид арын хаалга, танил тал гэж байдаггүй учраас эрх тэгш, шударга нийгмийг цогцлоох хамгийн чухал арга зам болох нь гарцаагүй юм.

Илүү Хурдан хөгжихийн төлөө..." гэжээ. 

 

 

Top