Г.Дашням: 80-аад оныхон удирдаж буй "Залуу нам"

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ганзоригийн Дашнямын сурталчилгааны ажил долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Тэрээр МАН-ыг сонгосон тухайгаа "Улс төрийн нам бол хэн нэг хүний өмч, аль эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хувийн компани биш. МАН гэх үгийг авилга, албан тушаал, эрх мэдлийн төмөр гинжинд орооцолдож толгойгоо мэдүүлсэн хувь хүн, бүлэглэлээр төсөөлж болохгүй ээ. Монгол Ардын Нам 103 жилийн түүхтэй "ууган нам" хэдий ч өнөөдөр магадгүй хамгийн залуу нам.

Өнөөдөр 80 оны залуус нь удирдаж буй нам хаана байна? Жагсаалтанд нэрээ бичиж биеийн амрыг харалгүй тойрогт очиж, жагсаалтаараа шилдэг инженер, олон улсад гарч чадсан мундаг залуусыгаа урьж оруулж ирсэн намын дарга хаана байна? Бүгд "би" л болж байвал гэсэн шиг жагсаалтын магнайд өөрсдийгөө залсан байгаа.

Энэ удаагийн сонгууль шилдэг инженер, шинжлэх ухаанч, манлайлагч залуусын төрөө засах үүд хаалгыг нээх үү, хаах уу? гэдгийг шийдэх маш чухал сонголт.

Залуусаа тогтмол дэмждэг, үргэлж шинэчлэгддэг, хууччуулаасаа салж чаддаг учраас би Монгол Ардын Намыг сонгосон.

Илүү хурдан хөгжихийн төлөө..." гэлээ. 

 

 

Top