Цаг агаарын нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас шуурхай мэдээлэл өглөө.
Цаг уурын байгууллагын мэдээгээр Булган, Төв аймаг, Улаанбаатар хотын нутгаар хамгийн их хур тунадас оржээ. Өнөө шөнөдөө хүйтэрч, бороо орох төлөвтэй байна.
Хүйтэрч байгаа энэ үед айл өрхүүд гал түлж, угаартах болон гал түймрийн эрсдэл гардаг учир үүн дээр онцгойлон анхаарахыг сэрэмжлүүллээ.
Энэ долоодугаар сарын хувьд, сарын урьдчилсан мэдээллээр зарим нутгаар олон жилийн дундажаас илүү, зарим нутагт олон жилийн дундажийн орчим хур тунадас орохоор байгаа аж.
ОБЕГ-аас цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулж, хүйтэн борооны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв. Өнөө шөнөдөө Сэлэнгэ аймгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар их борооны аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн учраас сэрэмжлүүлэх мэдээ зарлаж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 2 )
Цас орлоо.нар буцлаа
Байгалын гамшигт үзэгдэлүүд бороо салхи нэмэгдэх төлөвтөй болсон үүнд анхаарч төлөвлөх ёстой боллоо