Сүүлийн 21 хоногийн хугацааанд 20 гаруй хүн усны ослоор АМИА АЛДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 28

 

Сүүлийн 21 хоногийн хугацаанд 20 гаруй хүн усны ослоор амь насаа алдсан байна. Гол, усанд амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувийг сэлэхээр ороод живсэн, согууруулах ундаа хэрэглэсэн үдээ гол, усанд орсон, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, автомашинтай, морьтойгоо гол гаталж яваад эндсэн зэрэг шалтгаанууд эзэлж байна.

Аялал зугаалгын үед гол усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх;
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх;
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байх;
  • Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах;
  • Гол горхи, нуурын усыг зориулалтын баталгаат зам гүүрээр гатлах;
  • Голын эрэг дагуу байрлуулсан сануулга, самбаруудыг анхаарч зөвлөмжийг дагах;
  • Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top