Аялал зугаалгын үед болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх;
- Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;
- Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах;
- Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих;
- Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах;
- Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байж гол, усны ослоос сэргийлэхийг анхааруулж байна.
Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )